Куба улстай эрүүл мэнд, биотехнологи, аялал жуулчлалын салбарт хамтрахыг чухалчилж байна

381
mongol-cuba
Куба улстай эрүүл мэнд, биотехнологи, аялал жуулчлалын салбарт хамтрахыг чухалчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 4 дүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсион-ыг хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, Куба улс цар тахлын эсрэг вакцин хөгжүүлэлтийг амжилттай туршиж байгааг онцлов. Улмаар тус улсын хүүхдэд зориулсан “Мамбиса” вакцины хөгжүүлэлтийн явцыг лавлаж, худалдан авах сонирхлоо илэрхийлэв. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү уламжлалт найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Раул Делгадо Консепсион Сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригес Паррияа-гийн мэндчилгээг уламжлав. Тэрбээр хоёр тал эрүүл мэнд, биотехнологи, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглээд, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсныг мэдээлэв. Мөн Кубын Засгийн газраас КОВИД-19-ийн эсрэг хөгжүүлж буй вакцинуудын талаар мэдээлэл өглөө.

Талууд Монгол, Кубын ГХЯ-д хоорондын IV Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулах талаар санал солилцов.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу