2021-04-02

Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийхийг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “КОВИД-19” цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл […]

2021-04-02

ЭМЯ: Коронавируст халдварын тохиолдол 486-гаар нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 486 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ. /2021-04-02/ ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, БЗД, СХД, СБД, Дархан, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Архангай, Орхон аймгийн 21 лабораторид нийт 11 846 хүнд […]

2021-04-01

Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021-04-01/  Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар […]

2021-04-01

Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Ингэхдээ, “310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна. Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. […]

2021-03-31

ЭЕРЭГ: Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмчид 500 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Үүнд шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. […]

2021-03-31

ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд үйл ажиллагаа нь хязгаарлагдах салбар

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. 04 дүгээр сарын 03-18-ны хооронд:  Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын […]

2021-03-31

ЭМЯ: Шинээр 377 хүнээс “КОВИД-19”-ын халдвар илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-03-31/ Сүүлийн хоногт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. 377 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт 1,902 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь […]

Хатуу хөл хорио тогтоовол, өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг санал болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр /2021-03-31/ албан бичгээр хүргүүллээ. Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая […]

Улс орнуудын боловсролын сайд нар ЦАХИМ орчинд зөвлөлдөв

“Дэлхийн боловсролын эвсэл” байгуулагдаад нэг жил болж байна. Энэ эвсэлд багтдаг улс орнуудын боловсролын сайд нарын дээд хэмжээний уулзалт цахим орчинд боллоо. Энэ удаагийн уулзалт “Ковид-19 цар тахлын үед боловсролын салбарыг сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болов. Сайд нар “Сургуулийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх нь”, “Сургалтын хоцрогдол”, “Цахим шилжилт ба боловролын ирээдүй” гэсэн […]

Хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр эцэслэн шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай, Агаарын […]