ЭМЯ: Шинээр 377 хүнээс “КОВИД-19”-ын халдвар илэрлээ

450
eruul-mend-medeelel
Шинээр 377 хүнээс "КОВИД-19"-ын халдвар илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-03-31/

Сүүлийн хоногт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрсэн.

Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. 377 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ.

Ингээд нийт 1,902 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,637, хүндэвтэр 219, хүнд 34 нэн хүнд 12 хүн байна. Мөн хоёр хүн нас барсан байна.  Нас барсан хүмүүс 69 болон 84 настай иргэд аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу