ЗГ: 5000 залуусыг сургаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв. Тодруулбал  “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төсөл ийнхүү батлагдлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр […]

2021-03-10

2021.03.10: 109 иргэнээс Коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2021-03-10/ Тодруулбал, Өчигдөр улсын хэмжээнд 11,170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрлээ. ~2021.03.10: 109 иргэнээс Коронавирусийн халдвар илэрлээ~ Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 104 […]

2021-03-10

Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ

Өнөөдөр буюу 2021/03/10-ний өдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэв. Түүнчлэн өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. ~Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм […]

Вакцинжуулалтын байнгын 40 цэг ажиллаж байа

2020-03-09-ний өдрийн байдлааар вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 2020/03/09/-ний 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. ~Вакцинжуулалтын байнгын 40 цэг […]

2021-03-09

Гадаадын улс орнуудааас 30,248 иргэн эх орондоо иржээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,248 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна. Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь […]

Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй […]

2021-03-05

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. […]

Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх […]

2021-03-04

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод […]

2021-03-03

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулга үргэлжилж байна

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр иргэдээс санал авдаг болсон билээ. Тус цахим санал асуулгын энэ […]