2021-03-15

Г.Занданшатар: Баялгийн үр өгөөж улсын хөгжил, иргэдийн сайн сайханд зориулагдах учиртай

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Чуулганы нээлтэд цахимаар оролцож байгаа Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг нь сунгасан тул хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс […]

2021-03-15

Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд хязгаарлав

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, […]

2021-03-15

Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна. Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. ~Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна~ Гуравдугаар сарын […]

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН НҮХЭН ЖОРЛОНГ БҮРЭН ӨӨРЧИЛНӨ

Улсын хэмжээнд 819 сургууль болон сурагчдын дотуур байр, 226 цэцэрлэг модон жорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солиход зарцуулагдах 100 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шийдвэрлэхээр болсон билээ. /2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, […]

2021-03-12

Дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэнэ

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэлтэй танилцлаа. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд дэвшил гаргасан. 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны […]

2021-03-12

“Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна

Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх бол дархлаажуулалтын цэгүүдэд үйл ажиллагаа нь зогсохгүй, тогтвортой ажиллах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 17825 ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

2021-03-12

2021.03.12: Сүүлийн хоногт 103 шинэ тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн байдлаар 103 шинэ тохиолдол бүртгэгдсэний 11-ийнх нь халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 19,341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,664 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулын онгоцоор […]

2021-03-11

Япон улс, Монголын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүллээ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакцин болон вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын […]

Х.Нямбаатар: Т.Чимгээг мансууруулж, хурууны хээг нь авч буй “БИЧЛЭГ”-ийг нууцаас гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээтэй холбоотой зарим баримтыг нууцаас гаргажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, нууцаас гаргасан асуудалтай холбоотой бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд дэлгэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “2019 оны гуравдугаар сарын 26-ны Засгийн газрын 115-р тогтоолоор ялтан Чимгээ, Содномдаржаа […]

2021-03-10

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 7-14 хоногийн дараа дархлаа БҮРЭН тогтоно

Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэн мэдээллээ. -Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах […]