ЗАСГИЙН ГАЗАР. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг 2-р улиралд барина
Өнөөдрийн /2021-04-07/ Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн барилгын ажлыг хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. ~Тавантолгойн нүүрс […]