Нийслэлийн 2020 оны төсөв батлагдав

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хотын шуудын 2019 оны төсвийн нийт орлого, зарлагын дунд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцсон байна. Нийслэлийн […]

Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулахаар нэр дэвшүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.22) хуралдаан Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй […]

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрээр энэ сарын 15-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэллээ. Ингээд санал хураалтаар 57.1 хувийн саналаар Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан: Сонгуулийн мөчлөгөөр Монголбанкны ерөнхийлөгч томилогддог боллоо. Одоо мөчлөгдөө […]

“Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар болно

Татварын ерөнхий газар нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ТЕГ, ТМЗН, Япон Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Япон Улсын Чиба мужийн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг хамтран энэ сарын 10-нд “Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах гэж байна. ~“Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн […]

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн эхэллээ

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. “Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв […]

Манай улс Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтарна

Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конгрессын хуралд оролцож буй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ төв байранд зочилж, тус агентлагийн ерөнхий захирал Франческа Ла Камертай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол улсын санаачлагаар хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн эрчим […]

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна. АСН+ системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ болон шинэ дэвшилтэт төлбөрийн […]

10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг UBcab татжээ

Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Богд лизинг ХХК, Богд Банк болон UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй UBCAB Lease шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд такси үйлчилгээний стандартыг […]

ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй төлөөлөгчтэй уулзав

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын […]

Дэлхийн хамгийн том Насдак Бирж (XRP)-ийн индексийг бүртгэв

Дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж Насдак нь Рипплийн шинэ индекс болох XRP Liquid Index (XRPLX)-ийг нэмжээ. Энэхүү хөгжүүлэлт нь Насдак болон криптовалютын дата шинжилгээний компани Brave New Coin-ы хамтран хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг юм. Тус компани нь XRP индексийн мэдээллийг бодит цаг хугацаанд Насдакийн дата үйлчилгээний сан руу (Nasdaq Global Index Data Service SM […]