Сонголтот сургалтад 37386 багш, удирдах болон бусад ажилтнууд хамрагдлаа

38

2020-2021 оны хичээлийн жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдалд багш, ажилтнуудын мэргэжлийн хөгжилд цахимаар тасралтгүй дэмжлэг үзүүлэх зорилгоор Сонголтот сургалт зохион байгуулах тухай БШУ-ны сайдын 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаал гарч, 12-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 36 арга зүйчийн 31 СОНГОЛТОТ хөтөлбөрийн хүрээнд http://esurgalt.itpd.mn/ цахим сургалтын систем болон Google meet, Google Classroom нээлттэй хэлбэрээр бүртгэлийг зохион байгуулсан билээ. Энэ хугацаанд сургалтад хамрагдахаар 49596 оролцогч бүртгүүлснээс давхардсан тоогоор 37386 оролцогч буюу 75.3% нь 36 арга зүйчийн 31 сургалтын хөтөлбөрөөс өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сонгон суралцжээ. Сонголтот сургалт 2 ээлжээр явагдсан бөгөөд эхний ээлжийн сургалт 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхэлсэн бол хоёр дахь ээлж нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Оролцогчдын эрэлт, хэрэгцээ, чөлөөт сонголтод тулгуурлан, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  нээлттэй, олон талын оролцоог хангасан, сонголттой байх зарчмыг баримтлан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтнуудад зориулсан тус сургалт Мэдээлэл харилцааны технологи, Интернет, компьютерийн түгээмэл хэрэглэгдэх англи хэл, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй гэсэн ерөнхий агуулгын хүрээнд явагдлаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу