Энэ жил 50.000 гаруй суралцагч төгсжээ

240

## МСҮТ, Их, дээд сургууль, коллежийг 50.000 гаруй суралцагч төгсжээ

2020/2021 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг нийт 130.7 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 79.8 мянган сурагч төгссөн байна.

Харин их, дээд сургууль, коллежийг 31.2 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 3.1 мянга (11.1%)-аар өссөн бол техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 19.7 мянган суралцагч төгсөж нийт 50.9 мянган ажиллах хүч нэмэгдэж байна.

Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн мэргэжлийн тэргүүлэх чиглэлийг харахад бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, боловсрол тэргүүлж байна. Төгсөгчдийг хүйсээр авч үзэхэд инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр төгсөгчдийн дийлэнх (70.1%) нь эрэгтэй, бусад салбарын хувьд эмэгтэйчүүд нь дийлэнх байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2020/2021 оны хичээлийн жилд 19.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 847 (4.5%)-гоор нэмэгдсэн байна. Төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр харахад 5.8 мянга (29.4%) нь аж үйлдвэрийн, 4.0 мянга (19.2%) нь барилга, 2.5 мянга (12.7%) нь тээврийн чиглэлээр төгссөн нь тэргүүлэх салбарууд байна.

Их дээд сургуулийг чанаржуулах, дотооддоо чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажиллах хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн бодлого, оновчтой зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа хэдий ч сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас танхимын сургалтыг багасгаж, цахим хэлбэрт шилжүүлж байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгаа нь суралцагчид төдийгүй багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, ажил олгогчдын хувьд санаа зовох бас нэгэн том асуудал болоод байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу