“Авьяаслаг Азичууд” тэмцээний шүүгч Жэй Парк тэтгэвэрт гарна

348
Jay Park
"Авьяаслаг Азичууд" тэмцээний шүүгч Жэй Парк тэтгэвэртэй гарна

Дуучин Жэй Парк энэ сарын 17-ны өдөр Твиттер хуудаснаа “Би ойрын хэдэн жилийн дотор тэтгэвэрт гарна. Энэ бол та нартаа болон өөртөө өгч буй миний амлалт. Энэ тоглоомд над шиг залуусын зай үлдээгүй” хэмээн бичсэн байна.

Солонгос улсын алдарт дуучин, реппер 31 настай Жэй “тэтгэвэрт гарах” буюу урлагийн карьераа зогсоох хугацаагаа шүтэн бишрэгчдэдээ дэлгэлээ.

Тэрээр “hip-hop” болон “R&B” урсгалаар маш олон гайхалтай дуунуудыг туурвиж байсан гэдгээрээ Америкийн зах зээлд ч алдартай нэгэн. Мөн саяхан “Asian Got Talent” тэмцээний гол шүүгчээр ажилласан билээ.

Тэрээр 14 настайдаа урлагийн салбарт хөл тавьж байсан түүний энэхүү мэдэгдэлд шүтэн бишрэгчид нь ихэд цочирдсон бөгөөд түүнийг тийм амархан явуулахыг хүсэхгүй байгаа аж.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу