“Амазон” компани коронавирустай холбоотой бараанд хориг тавив

640
"Амазон" компани коронавирустай холбоотой бараанд хориг тавив

Дэлхийн онлайн худалдааны томоохон компани “Амазон” өөрийн платформ дээрээс коронавирусийн халдвараас хамгаалдаг, өвчнийг эдгээдэг гэсэн тайлбартай сая орчим бараанд хориг тавьжээ.

Мөн гамшгийг далимдуулан барааны үнэ ээ өсгөсөн олон арван мянган борлуулагчийн эрхийг түдгэлзүүлжээ.

Сүүлийн үед “Амазон” компани коронавирусийн тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн гэж шүүмжлүүлж байгаа.

Жишээ нь АНУ-ын 3М компанийн хайрцагтаа 10 ширхэгтэй N95 амны хаалтын үнэ тус платформ дээр өмнө нь $41.24 байсан бол саяхнаас $128 болж нэмэгдсэн юм.

Одоо “Амазон” компани үнийн хэт өсөлт, хуурамч тайлбартай бүтээгдэхүүн зэргийг хүний оролцоотой болон автоматжуулсан аргаар байнга хянаж, зохих арга хэмжээг авч байгаагаа мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу