АНУ-д 53 насны зөрүүтэй хосуудын хурим болжээ

141
nasnii-zoruutei-hos-2019
АНУ-д 53 насны зөрүүтэй хосуудын хурим болжээ

АНУ-д 53 насны зөрүүтэй хосуудын хурим болжээ. Хачирхалтай нь, эмгэн ирээдүйн нөхөр болсон хүүтэйгээ нас барсан нөхрийнхөө оршуулган дээр танилцсан аж.

Эмэгтэй Алмеда Эррел нь Теенеси мужийн харьяат, энэ жил 71 настай юм. Тэрээр нөхрийнхөө оршуулган дээр танилцсан залуу хүүтэй дурлалын романс үүсгэж, ердөө гурван долоо хоногийн дараа гэрлэх шийдвэр гаргасан байна.

Алмеда Эррел нь дөрвөн хүүхэдтэй. Том хүү Роберт нь нас барсны дараа тэрээр сэтгэлийн хямралд орж, амьд явах итгэлээ алдсан гэнэ. Гэвч Гери Хардвигтай танилцаад мөрөөдлийн эр хүн нь өмнө нь зогсож буйг ухаарчээ.

Түүний нөхөр Гери Хардвиг нь хөгшин эмэгтэйчүүдэд татагддаг нэгэн гэнэ. Тэрээр 77 настай хөгшинтэй хайрын харилцаанд байсан бөгөөд түүнийгээ орхиж, Алмеда Эррелтэй гэрлэсэн нь энэ юм байна.

Хуримын ёслол хосуудын анх үнсэлцсэн газарт буюу сүйт бүсгүйн гэрийн гадаа болсон аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу