Владимир Путин ХАЛДВАР авсан байж болзошгүй

930
Putin
Владимир Путин ХАЛДВАР авсан байж болзошгүй

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилсон юм.

Энэ үеэр тус эмнэлгийн ахлах эмч Дэнис Проценко Путинийг хүлээн авч, эмнэлгийн болон өвчтөнүүдийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.

~Владимир Путин ХАЛДВАР авсан байж болзошгүй~

Энэ уулзалтаас хойш удалгүй эмч Дэнис Проценко шинэ коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Харин Оросын ерөнхийлөгчийн албанаас Владимир Путиний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн байгаа ч ажиглалтад байгаа аж.

Ерөнхийлөгч Путинийг ийнхүү эмнэлэгт зочлох үед түүнийг Оросын ерөнхий сайдын орлогч, засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга нар дагалдан явж байжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу