Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан ФИТНЕС нээгджээ

604
Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан фитнес нээгджээ

Орчин цагт дэлхийн хаана ч хотжилтын улмаас таргалалт газар авч, үүнээс үүдэн чихрийн шижин болон зүрх судасны өвчин улам түгээмэл болоод байгаа юм.

Хэт таргалах өвчин хүмүүсийг төдийгүй гэрийн тэжээмэл амьтдыг ч тойрохгүй дайран өнгөрөх болжээ.

Хэт их хэмжээний хоол, нэмэлт тэжээл хэрэглэх болсон гэрийн тэжээмэл амьтад дөрвөн хананы дунд амьдралаа өнгөрүүлж байгаа юм.

Үүний улмаас тэжээмэл амьтад ч таргалалтад өртөх болоод байна. Тэгвэл Их Британид тэжээмэл амьтдад зориулагдсан фитнес нээгдсэн байна.

Тус фитнест голдуу гэрийн тэжээмэл ноход явдаг бөгөөд олонх нь 10 килограмм жин хасах зорилготой ирдэг ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу