Дэлхийн анхны, үнэ төлбөргүй нийтийн тээвэр нээгдлээ

108

Люксенбург улс нь манай дэлхийн анхны үнэ төлбөргүй нийтийн тээвэртэй орон боллоо /2020-03-02/. Дэлхийд нийтийн тээврийн салбар нь үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг улс орон өмнө огт байгаагүй юм.

Ганц нэг хотууд ийм арга хэмжээ авч байсан ч, бүхэл бүтэн улсынхаа хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь анхны тохиолдол. Люксенбург улсын бүх галт тэрэг, трамвай, автобуснууд уг үйлчилгээнд нэгдэнэ.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Люксенбург улс нь өөрөө Европын хамгийн баян улсад тооцогддог. Машины хэрэглээ маш их байдаг тул эрх баригчдын зүгээс хүмүүсийг хувийн унаа тэрэгнээсээ аль болох татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг нь дэмжих зорилгоор уг шийдвэрийг хэрэгжүүлж байна. Люксенбургт нийт ажилдаа явж буй хүмүүсийн 47 хувь нь машин барьж хөдөлгөөнд оролцдог төдийгүй замын түгжрэл, бөглөрөл нь ихээхэн анхаарал татдаг. Автобусаар ажилдаа явдаг нь 32 хувь, галт тэргээр 19 хувь нь л үйлчлүүлдэг учраас энэ тоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийг үнэгүй болгожээ.

Францын нийслэл Парист л гэхэд нийт бизнес эрхлэгч, төрийн албан хаагчид, ажилчдын 70 хувь нь нийтийн тээврээ ашигладаг. Харин өндөр хөгжилтэй Люксенбург улсын хувьд дээрх тоо бага байдгаас гадна бензин шатахуун, дизель хөрш орнуудаа бодвол хямд учраас хүмүүс хувийн машинаа жолоодож хөдөлгөөнд оролцохыг эрмэлздэг байна. Ямартай ч, 614,000 хүн амтай Люксенбург улс нь 41 сая еврогийн зардлаар нийтийн тээврийн салбараа үнэгүй болгох төслөө хэрэгжүүлж эхэллээ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу