НБА-гийн домог Коби Брайант нисдэг тэрэгтэй осолдож нас баржээ

3648

Сагсан бөмбөгийн домог 41 настай Коби Брайант (Kobe Bryant) Калифорнийн Калабасас хотод нисдэг тэрэгтэй осолдож амиа алдсан талаар “TMZ” (Америкийн хэвлэл) хуудас дөнгөж сая мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, Брайант хамгийн багадаа гурван хүнтэй хувийн нисдэг тэрэгтэйгээ сууж байсан байна. Нийт таван хүний ​​амь эрсдсэн гэх яриа байна. “TMZ” -ийн мэдээлж байгаагаар Брайантийн эхнэр Ванесса онгоцонд хамт байгаагүй гэж мэдэгджээ.

Ууланд осолдсон нисдэг тэрэг. Аврах ажилчид ослын газарт түргэн хүрэхэд хүндрэлтэй байсан байна.

Осол нь өглөөний 10 цагийн орчимд (орон нутгийн цагаар) болсон гэж мэдэгджээ. Калабасас ойролцоо манантай цаг агаартай байжээ. Осолдсон даруй нисдэг тэрэг галд автсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу