Олимпийн наадам эхлэхэд зургаан сар үлдлээ.

672

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 зуны XXXII олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гарсан тухай ОУОХ-ны гишүүн олон нийтэд ил болгосон. ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн билээ.


“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимп-дэлхийн аварга жүдоч, домогт Ясүхиро Ямашита бүх Үндэсний Олимпийн Хороодод албан захидал илгээсэн байна. Уг захидалд “Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпийн андууддаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын долооны өдөр Японд онцгой байдал зарлан, цар тахалын хурцдалыг намжаахын төлөө зүтгэж байна. Орон орны тамирчдыг онцгой анхаарч, энэ үйл хэрэгт ҮОХ-дын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал. Зохион байгуулагч орны ҮОХ-ны хувьд бид Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулах итгэл төгс зорилттой. Япон улсад олон ургалч санаа бодол сонсогдож буй ч олон орны тамирчдын дэмжлэгийн дуу хоолой, олимпийн наадмын төлөө итгэл найдвар биднийг урамшуулж байна. Японы ҮОХ нь ОУОХ-той хамтран, тэдний дуу хоолойг нэгтгэн, нэгэн багийг бүрдүүлэх болно. Ингэснээр эргэлзэн түгшиж буй зарим тамирчдад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. “Токио-2020″ олимп нь Олимпийн хөдөлгөөний үнэлж баршгүй үнэ цэнэтэй өв соёлыг хүн төрөлхтөнд хүргэх асар том боломж билээ. Та бүхэнтэй VII сард Япон улсад учран золгохын ерөөл тавья !” хэмээн дурьджээ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу