Сербийн Ерөнхийлөгч Хятадын “Sinopharm” компанийн вакцин хийлгэнэ гэв

679
serbian
Сербийн Ерөнхийлөгч Хятадын “Sinopharm” компанийн вакцин хийлгэнэ гэв

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич дөрөвдүгээр сарын 6-нд Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр Белград хотоос зүүн зүгт 200 км зайтай оршдог Рудна-Гава хотод ажлын айлчлал хийх үеэрээ вакцин хийлгэх аж.

Одоогийн байдлаар долоон сая хүн амтай Серби улс 2.6 сая гаруй иргэнээ дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд үүнээс 1 сая 90 мянга гаруй нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. 1 сая хүн амд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр тус улс бүс нутагтаа нэгдүгээрт, Европт хоёрдугаарт жагсаж байна.

Сербийн иргэдэд Америкийн “Pfizer” компани, Хятадын “Sinopharm”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оросын “Спутник V” вакцинуудаас аль нэгийг сонгохыг санал болгож байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу