ФРАНЦ: Гэртээ компьютер эсхүл интернетгүй хүүхдүүд ХИЧЭЭЛДЭЭ явна

778
france
Гэртээ компьютер эсхүл интернетгүй хүүхдүүд ХИЧЭЭЛДЭЭ явна

Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй.

Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.

Бүгд Найрамдах Франц Улс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сургуулиудын үйл ажиллагааг сэргээж эхлэх бөгөөд гэртээ суралцах боломжгүй сурагчид уламжлалт сургалтын хэлбэрт түрүүлж орох аж.

~Гэртээ компьютер эсхүл интернетгүй хүүхдүүд ХИЧЭЭЛДЭЭ явна~

Хичээлийн жилийг амжилттай дуусгахад бид урьд өмнө байгаагүй арга хэмжээг авах хэрэгтэй болно гэж “Die Welt” сонины ерөнхий редактор Ульф Поршардт хэлэхдээ,

Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. Ковид-19 биднийг болон нөхцөл байдлыг төвөгтэй байдалд оруулж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарлахын тулд бидэнд бололцооны боловсролтой нийгмийн гишүүд хэрэгтэй.  Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” тэмдэглэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу