Виза, Мастеркарт, Пэйпал болон Uber такси үйлчилгээний компаниуд бүгд Фэйсбүүкийн шинэ криптовалютыг хэрэглэнэ гэжээ. Wall Street сэтгүүлд, сошиал медиа салбарын тэргүүлэгч нь өөрийн GlobalCoin нэртэй криптовалютыг дэмжигч хэдэн арван дэмжигчтэй хамтран ажиллахаар болсон тухай нийтэлжээ. Ханш нь тогтвортой байх (stablecoin) уг криптовалютыг зургаан сар гаруй хугацаанд олон нийтэд мэдэгдэлгүй, нууцлагаар хөгжүүлсэн байна. Шинэ дэмжигч буюу хамтрагчид нь энэхүү криптовалютыг удирдах консерциумын нэг хэсэг болохын тулд энэхүү төсөлд ойролцоогоор 10 сая долларын хөрөнгө оруулалт тус бүрдээ хийх ажээ.
Тус мэдээлэлд дурьдсанаар, Stripe, Booking.com болон MercadoLibre нь мөн энэхүү төслийн нэг хэсэг гэжээ. Фэйсбүүк өнгөрсөн 12 дугаар сард GlobalCoin-оо танилцуулсан ба ингэхдээ тэд 2017 оны төгсгөлөөс криптовалютыг судалж байснаа мэдэгдсэн. Энэ крипто нь ханш тогтвортой койн (stablecoin) болно гэж таамаглаж байгаа ба компанийн мессэжийн бүтцийг бүрдүүлж буй WhatsApp, Instagramm болон Фэйсбүүк мессенжерээр хоорондоо шилжүүлж болох юм.
Хэдийгээр Фэйсбүүк нь уг койныг яг юунд хэрэглэх талаар тодорхой мэдэгдээгүй ч BBC агентлаг нь Фэйсбүүк жижиглэн худалдаачид болон тэдгээрийн хэрэглэгчид хямдралтай бараа үйлчилгээг уг криптогоор худалдан авалт хийж магадгүй гэжээ.
BBC-ийн таамагласнаар ийнхүү уг койн нь Фэйсбүүкээс жижиглэн худалдаачдад шууд шилжүүлснээр кредит картын үйлчилгээ үзүүлдэг дундын зуучлагч компаниуд байхгүй болж, жижиглэн худалдаачдын ашиг нэмэгдэнэ гэжээ.