УБ-Лүнгийн чиглэлд гаргасан түр зам

984
Lhun-sum
УБ-Лүнгийн чиглэлд гаргасан түр зам

Өнгөрсөн хоёр өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн автозам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хаасан.

Замыг нээх эсэхийг үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, хөдөлгөөнийг хаасан хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Одоогоор эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргаад байна.

Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу