Ханойн дээд хэмжээний уулзалтад Умард Солонгосын тал урам хугарчээ!

379
Hanoi-deed-hemjeenii-uulzalt-2019
Ханойн дээд хэмжээний уулзалтад Умард Солонгосын тал урам хугарчээ!

Өмнөд Солонгосын Тагнуулын агентлаг, АНУ-тай хийсэн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгосын тал урам хугарч сэтгэл дундуур байдалтай байна гэж мэдэгдсэн байна.

Мягмар гарагт тагнуулынхан хаалттай болсон энэ уулзалтын талаар хууль тогтоогчдод мэдээлэл өгчээ.

Тодруулбал, гишүүдийн ярьснаар Умардын тал энэ уулзалтаас их зүйл хүлээж байсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг үзэж байна. Тиймдээ ч дараагийн удаа ямар алхам хийх вэ гэдэг стратегийг шинэчлэхэд хугацаа орж магадгүй гэж тайлбарлаж буй юм байна.

Мөн Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгост хийх айлчлал хойшлогдож магадгүй гэж Өмнөд Солонгосын Тагнуулын агентлагийн дарга Сух Хүүн мэдээлжээ. Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Умардын талаас хориг арга хэмжээнүүдийг цуцалвал хариуд нь “Ньёнбёэн” цөмийн туршилтын талбайгаа устгана гэж амласан.

Гэвч АНУ бусад цөмийн байгууламжуудаа ч устгах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж, хоригийг тэр болтол цуцлах боломжгүй гэдэг хариулт өгсөн хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу