Хүн худалдаалах гэмт хэргийн толгойлогч, сувилагчийн дүрд хувилсан байж

757
Josephine Iyamu-hunii-naimaa
Хүн худалдаалах гэмт хэргийн толгойлогч, сувилагчийн дүрд хувилсан байж

Josephine Iyamu гэх энэ эмэгтэй бол Английн үндэсний эрүүл мэндийн төвийн сувилагч гэсэн халхавчин дор Нигерийн хүн худалдаалах томоохон бүлгийн толгойлогч байсан нэгэн.

Чадварлаг мэргэшсэн сувилагч байсан нь Английн иргэн болох болзлыг хангаснаар барахгүй тус улсад хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан анхны иргэн болжээ.

Түүний тухай нэгэн хохирогч нь анх Германы цагдаагийн газар мэдээлж мөрдлөг эхэлснээр хэрэгтэнг нөхрийнх нь хамт германы цагдаа нар Английн Хитроугийн онгоцны буудал дээрээс баривчилжээ. Нэгжлэгээр түүнээс 7 гар утас,30 гаруй сим карт гарч ирсэн гэдэг.

Мөн мөрдлөгийн явцад Нигерт асар том харштай нь илэрчээ.
Энэ зальт эм Нигери эмэгтэйчүүдээс европд сайн эмнэлэгт эмчлүүлж өгье хэмээн 30-38.000 евро авч,заримыг нь мөнгөжихийг хүсвэл европын улсуудад ажилд оруулж өгье гэж хууран хамтад нь хил давуулж зардаг байж.

Ингэж олзолсон бүсгүйчүүдээ тэрээр жижиг автобусанд суулган Ливи рүү явуулж тэнд хамтрагчид нь хөөрхий хууртагсдыг тосож аван нийтээр нь хүчирхийлж хэсэг байлгасны эцэст чингэлэгт чихэн Итали руу усан онгоцоор явуулдаг байв.

Бас нэг аймшигтай нь энэ харгис эм хохирогчдыг жирэмсэлсэн тохиолдолд хүчээр үр хөндүүлдэг байсан бөгөөд цус алдаж буй хүүхнүүдийг өрөвдөлгүй үргэлжлүүлж биеэ үнэлэхийг тушаадаг байжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу