ЭНЭТХЭГ: Хавдартай иргэдийн тоо гурав дахин өсчөө

926
enetheg-hawdar
Хавдартай иргэдийн тоо гурав дахин өсчөө

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын шинэ статистик мэдээллээр 2017-2018 оны хооронд тус улс дахь хавдартай иргэдийн тоо гурван дахин нэмэгдсэн талаар хэллээ.

Тодруулбал 2018 онд Энэтхэгийн улсын эмнэлэг, клиникүүдээр 65 сая өвчтөн үзүүлсний 160 000 түгээмэл төрлийн хавдраар өвчлөөд байгаа нь тогтоогдсон байна. Үүнд умайн хүзүүний, амны болон хөхний хорт хавдрууд багтаж байгаа юм.

Хавдрын тохиолдол өмнөх жилийнхээс 324 хувиар ийнхүү нэмэгдээд байгааг Энэтхэгийн 2019 оны Эрүүл Мэндийн Тайлан мэдээлэл харуулжээ. Хавдрын өвчлөл огцом нэмэгдсэн нь чанаргүй хоол, архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэдгийг онцолж байгаа ч мөн хавдрыг үзлэг, оношилгоо сайжраад байгаа үүнд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Ер нь Энэтхэгийн хавдрын тохиолдол тус улсын нийт хүн амын тоотой харьцуулахад бусад зарим хөгжингүй орнуудынхаас бага гардаг юм. Гэхдээ эрүүл мэндийн техник хэрэгсэл болон үйлчилгээтэй холбоотойгоор хавдрын оношлогдоогүй тохиолдол өндөр байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үүнээс гадна Энэтхэгийн 2019 оны Эрүүл Мэндийн Тайлан мэдээлэлд зарим эерэг тоон судалгаа ч байгаа юм. Тодруулбал, тус улсын иргэдийн дундаж наслалт 1970-1975 оны үед 49.7 жил байсан бол 2012-2016 оны хооронд 68.7 жил нэмэгджээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу