Хоёр метрийн урт 200 кг хөлдөөсөн Туна загас азавчирдаг
Дэлхий даяар “Шинэ жилийн баяр”-ыг тухайн жилийнхамгийн сүүлчийн өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэсээрирсэн. Тэгвэл барууны орнуудад 1-р сарын эхний өдрүүдэд“Бүх зүйл шинээр бий болж байна” хэмээн бэлэгшээж томоохон хэмжээний фестивалиудыг зохион байгуулдагбайна.
Жишээлбэл: Зүүн Азийн Хятад улсад сар шинийн баяраар“Шинэ жил ирлээ” хэмээн хэдэн өдрийн турш уламжлалт ёс заншилыг агуулсан фестивалиуд зохион байгуулагддаг аж.
Харин Япон улсад 1-р сарын эхний 3 долоо хоногт уламжлалт ёс заншилыг агуулсан өвөрмөц фестивалиудзохион байгуулагддаг байна.
Хамгийн түгээмэл зохион байгуулагддаг фестиваль бол“Хацумоде“-д зочлох юм. “Хацумоде” гэдэг нь Шинтобунхан руу анхны айлчлалаар зочлоход хэрэглэгддэг Японы нэр томъёо юм. Энэ нь тухайн жилийн хамгийн анхны, хамгийн чухал фестивалийн нэг бөгөөд бунхны сүм эсвэлариун сүмд зочлох явдал юм. Үүнийг ихэвчлэн 1-р сарынэхний гурван өдөрт хийдэг. Ирэх жилийн аз хийморь, эрүүлэнх, амьдрал нь цэцэглэн хөгжихийг хүсч залбирдаг уламжлал юм.
Мэдээж “Шинэ жилийн хүсэл“-ийн үйл ажиллагаа үүгээр зогсохгүй. Япон даяар энэхүү баярын үеэр бурханлаг сүм, сүм хийдүүдэд зориулсан тоо томшгүй уламжлалууд байдаг.
Хамгийн ер бусын заншлын нэг нь хөлдөөсөн туна загас юм. Асар том, хөлдөөсөн, туна загас.
Кагошима мужаас хоёр метрийн урт, 200 кг хөлдөөсөн туназагасыг Кобе хотын Нишиномия Шрайн руу зөөвөрлөдөг байна. Маш хүнд учраас түүнийг өргөхөд дор хаяж дөрвөнхүн хэрэгтэй болдог байна.
Зочид хөлдөөсөн загасны биен дээр мөнгө наах нь хамгийноргил хэсэг бөгөөд хэрэв мөнгө нь наалдсан бол ирэх ондтаныг аз ивээж, таны бизнест эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бэлэгшээдэг байна.