Оскарын шилдэг богино хэмжээний анимейшн төрөл нь 1932 оноос буюу 5 дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос гардуулж эхэлсэн байдаг.

Уг шагналыг хамгийн олон буюу 15 удаа бие дааж хүртэж байсан уран бүтээлч бол The Walt Disney Company-н үүсгэн байгуулагч Walt Disney юм.

Энэ оны 2 сарын 10-нд болох 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд дараах 5 анимейшн уг төрөлд нэр дэвшээд байна:

    • Dcera (Daughter) – Daria Kashcheeva
    • Hair Love – Matthew A. Cherry & Karen Rupert Toliver
    • Kitbull – Rosana Sullivan & Kathryn Hendrickson
    • Memorable – Bruno Collet & Jean-François Le Corre
    • Sister – Siqi Song

Үүнээс Hair Love, Kitbull болон Sister гэсэн гурван уран бүтээл олон нийт үзэх боломжтойгоор цацагдаад байгааг бид танд хүргэж байна.

Hair Love – Matthew A. Cherry & Karen Rupert Toliver

Hair Love богино хэмжээний анимейшн бүтээлийг хийхэд шаардлагатай байсан $75,000-ийг цуглуулах зорилготойгоор Matthew A. Cherry 2017 онд Kickstarter сайтаар хандивийн аян эхлүүлж амжилт олж зорилгоо даван биелүүлж түүний аянд $300,000 цугларч байжээ. Энэ нь Kickstarter сайтын түүхэнд хамгийн их хэмжээний мөнгө босгож чадсан богино хэмжээний кино бүтээл гэсэн амжилтийг тогтоосон байна.

Hair Love-н эрхийг Sony Pictures Animation студи худалдан авч олонд хүргэсэн бөгөөд 2019 онд мөн хүүхдийн ном болон хэвлэгдэж гарсан байна.

Kitbull – Rosana Sullivan & Kathryn Hendrickson

Та бүхний сайн мэдэх Pixar Animation Studios өөрсдийн ажилчид дундаас шилдэг уран бүтээлчид гаргаж ирэх зорилготой “SparkShorts” төслийг 2018 онд зарласан билээ.

Одоогийн байдлаар SparkShorts төслийн хүрээнд дараах богино хэмжээний анимэйшнүүд олны хүртээл болоод байна:

  • Purl – Kristen Lester – Үзэх
  • Smash and Grab – Brian Larsen – Үзэх
  • Kitbull – Rosanna Sullivan
  • Float – Bobby Rubio – Disney+
  • Wind – Edwin Chang – Disney+
  • Loop – Erica Milsom – Disney+

Уг төслийн хүрээнд өөрсдийн ажилчдийн хувийн туршлага, амьдралаасаа сэдэвлэсэн зохиолуудаас сонгож 6 сарын хугацаа болон тодорхой хэмжээний хөрөнгөөр хангаж богино хэмжээний бүтээлүүд хийлгэж эхэлсэн нь аль хэдийн үр дүнгээ өгөөд байгаагын жишээ нь Kitbull юм.

Sister – Siqi Song

Siqi Song CalArts буюу Калифорни мужын урлагийн институт-д сурч байхдаа төгсөлтийн бүтээлээ болгон хийсэн богино хэмжээний анимейшн бол Sister юм.

Та үзээд өөрийн сэтгэгдлээ хуваалцаж share хийгээрэй!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу