50 настай эр “ЗҮС”-ээ хувирган дагагчдынхаа тоог өсгөжээ

718
face-app-Japan-zaluu-zusee-huwirgaw-01
50 настай эр "ЗҮС"-ээ хувирган дагагчдынхаа тоог өсгөжээ

Тэрбээр богино хугацаанд 24 мянган гаран дагагчтай болж Япончууд дунд алдарших болсон байна. Охин хөөрхөн зургуудаа олон нийтэд хуваалцахын хажуугаар ямарваа нэг байдлаар үргэлж мотоцикл оруулан зургуудаа авдаг гэнэ.

Гэтэл үзэсгэлэнтэй төрхөөрөө олон мянган хүний сэтгэлийг булаагаад байсан эмэгтэйн жинхэнэ дүр толины тусгалаар камерын нэг буланд гарч ирсэн тул хүмүүст эргэлзээ үүсгэсэн аж.

Тэгвэл камерын ард угтаа ямар хүн байсан бэ, Японы нэгэн телевизийн нэвтрүүлэг энэ явдлын бодит түүхийг илчилж, зураг дээрх үзэсгэлэнт охин үнэн хэрэг дээрээ 50 настай эрэгтэй байсан гэдгийг задалсан байна. Улмаар тэрээр нэвтрүүлэгт ярилцлага хүртэл өгсөн байв.

Хэн ч олон нийтийн сүлжээнээс зүгээр нэг ах хүүг харах хүсэлгүй байсан учраас үзэгчдийн таашаалд нийцүүлэх зорилгоор хөөрхөн охины дүрд хувирч зураг даруулах болсон гэв.

Ингэснээр түүний зургууд олон мянган хүнд хүрч эхэлсэн байна. Тэрээр “FaceApp” аппликейшн ашиглан царайгаа эмэгтэй болгож өөрчилдөг байсан аж

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу