“Gangnam style” -ийн хүү 15 нас хүрчээ

325

Дэлхий даяар сая сая хүмүүсийн сэтгэлд хүрч нэгэн цагт Youtube дээрх бүх цаг үеийн хамгийн их хандалттай видео бичлэгээр шалгарч байсан Gangnam Style дууг сонсож үзээгүй хүн гэж үгүй байх. Гарсан цагаасаа эхэлж өвөрмөц өнгө аяс, цоглог хэмнэлээрээ олон сая хүний таашаалд нийцсэн энэ дууны бичлэгт хамтран ажилласан бараг хүн бүр тодорхой хэмжээнд алдартай болсон билээ. Тэгвэл энэ дуун дээр гардаг хөгжилтэй бяцхан хүү мөн л алдартай болсноос гадна хэдийнээ 15 нас хүрчихсэн гэнэ шүү!


Одоогоос 9 жилийн өмнө улс улсын хөгжмийн чартыг тэргүүлж, сая сая үзэгчийн сэтгэлийг байлдан дагуулж байсан Gangnam Style дуунд гардаг PSY-ын бяцхан хувилбар Хван Мин Ү (Hwang Min Woo) хүү 6 настай байхдаа энэхүү клипэнд тоглосон байна. Тэрээр үүнээс өмнө ч бүжиглэдэг байсан бөгөөд телевизийн шоунд хүртэл тоглосон байжээ. Хүүгийн эрч хүчтэй нүүрний хувирал, мэдрэмжийг нүдээр үзсэн PSY түүнийг өөрөө клипэндээ урьж бүжиглүүлсэн аж.

Gangnam Style дууны дараа чамлахааргүй алдартай болсон Мин Ү хэд хэдэн улс орнуудаар аялж, өөрийн үзүүлбэрээ үзүүлсэн тул дэлхий даяар танигдаж, олны хайрыг татсан байна. Ийнхүү 8 настайдаа тэрээр өөрийн “Show + Time” дууг цацжээ.

Мин Ү “Little PSY” нэртэй өөрийн гэсэн Youtube хуудас хөтлөн ажиллуулж, сонирхолтой бичлэгүүд нийтэлдэг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу