Үр бүтээлгүй хүмүүсийн амралтын өдрөөр хийдэг 10 зүйл

809
Та эдгээрээс 5-аас доошгүйг хийдэг бол өөртөө анхаарах цаг болжээ.

Урт удаан ажлын өдрүүд дуусч, амралтын өдөр эхэллээ. Харин юу хийх вэ? Өдөржин буйдан дээр хэвтэнгээ зурагт үзэх үү? Амралтын өдрийг хэрхэн үр бүтээлгүй өнгөрөөж болох вэ? Хамгийн амжилтгүй хүмүүс амралтын өдрүүдээр юу хийдгийг авч үзвэл:

1. Тэд төлөвлөдөггүй.

Ажлын цагаа амжилттай төлөвлөдөг ч амралтын өдөр тэдний хувьд хоосон цаас л гэсэн үг. Хэдэн цагт босох, унтах гэдэг ч тодорхойгүй. Тиймээс ч бусдын гадуур зугаалах саналд бодлогогүй хандаж, амралтын өдрөө “нураах” нь бий.

2. Хайртай хүмүүстээ цаг гаргадаггүй.

Бүтэн өдрийн турш хийх ажилгүй байлаа ч тэд гэр бүлдээ цаг гаргадаггүй. Учир нь тэдэнд үүнээс ч илүү “үр бүтээлтэй” зуршил бий шүү дээ.

3. Утаснаасаа салдаггүй.

Өглөө сэрмэгцээ л утсаа бариад авчихна. Нийгмийн сүлжээ, фэйсбүүкээр хэсч, инстаграмдаа зургаа постолно. Гэвч энэ байдал тийм ч хурдан дуусчихгүй. Хэдэн цагийн дараа л өлсөж буйгаа мэдрэх тул аргагүйн эрхэнд орноосоо хөндийрнө.

4. Өөртөө дургүйлхэнэ. 

 

Тэд өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй. Буруу хооллодог учир сэтгэл санааны байнгын хямралтай. Тиймээс ч өөрийнхөө гадаад дотоод дүр төрхийг хайрладаггүй.

5. Өдөржин унтдаг.

 

Баасан гарагийн үдэш хэтэрхий их “уучихсан” учир өглөөг хүндхэн эхлүүлнэ. Ингээд өдрийн турш эрч хүчгүй байх тул сэрсэн хойноо ч ахиад зүүрмэглэчихнэ.

6. Мөнгө их үрдэг.

“Ганц амарч байгаа дээрээ” гэж бодох тул энэ өдөр бүх дансаа улайтал нь үрчихдэг. Пицца захиалж, шар айраг уух нь таатай ч маргааш нь төлөх цахилгааны мөнгөндөө санаа зовохгүй.

7. Ажлынхаа тухай боддог.

 

Амралтын өдөр ч ажлын тухай стресс, ядаргаа тэднээс салахгүй. Дараа сарын тайлан тооцоо, явуулах ёстой захидал гээд уртаас урт жагсаалт бий. Гэтэл энэ бүхэнд санаа зовохоос өөр юу ч хийж, амжуулахыг хүсэхгүй.

8. Маш их иднэ. 

 

Долоо хоногийн турш овоорсон хувцсаа угаахгүй, гэрээ цэвэрлэж, нохойгоо ч салхилуулахыг хүсэхгүй. Амжилтгүй хүмүүсийн хувьд амралтын өдөр “идэх хэвтэх” өдөр л гэсэн үг.

9. Баяр хөөргүй.

 

Өөрийн хүссэнээр зарцуулж болох бүхэл бүтэн 2 хоног тэдэнд байсан ч тэд баярладаггүй. Хэнтэй  ч хамт, юу ч хийсэн уйтгартай, гунигтай байдаг.

10. Өнгөрсөн долоо хоногоо дүгнэдэггүй.

Тэд хийсэн ажил, уран бүтээлээ эргэн дүгнэх гэж яардаггүй. Тиймээс ч юу сурч, мэдэж авсанаа ч анзаарахгүй. Алдаа оноогоо цэгнэх нь уйтгартай гэж боддог. Гишгэсэн замаа эргэн хардаггүйн адил урдах замаа ч харахыг хүсдэггүй. Тэдний хувьд хаана хүрэх нь нүдээ боогоод л алхахтай адил бүрхэг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу