Алимны цууны гайхалтай АЧ ТУС

3472

Бид алимны цууг аль хэдийнээ сайн мэддэг болсон. Алимны цууны ач тус, түүний хэрэглээний талаар төдийлөн сайн мэдэхгүй бол та үүнийг уншаарай. Та үүнийг өдөр тутмын гоо сайхандаа болон гэр ахуйн хэрэглээ, цэвэрлэгээндээ ч мөн хэрэглэж болдог аргуудыг хэр сайн мэдэх вэ?

Гоо сайхан, эрүүл ахуй д хэрэглэх нь:

Нүүр цэвэрлэгч ба тоник
Алимны цууны бактерийн эсрэг байгалийн шинж чанарыг ашиглан маш сайн нүүр цэвэрлэгч болгон ашиглаж болдог. Үүнийг зүгээр л усаар шингэлж, ямар ч будаг, өө сэвийг арилгах, нүүр цэвэрлэхэд хэрэглэнэ.

Амнаас эвгүй үнэр гарахыг арилгах
Амнаас эвгүй үнэр гарах тохиолдолд алимны цуугаар арилгаж болдог бөгөөд үүнийг хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Унтахын өмнө амаа нэг балга алимны цуугаар зайлаад унтаарай.

Хөхрөлтийг арилгахад
Шарх, үрэвслээс үүссэн арьсны хөхрөлт, хаванг алимны цуугаар амархан арилгаж болно.

Эрүүл үс энд
Хэт их тослогтдог үсэнд, 4 аяга усан дээр ⅓ аяга алимны цуу хийж найруулан үсээ зайлж угаавал үсний тослогжилт багасна.

Деоздорант
Худалдааны деоздорантад химийн хортой бодис агуулагддаг тул хор нөлөө ихтэй байдаг. Харин үүний оронд алимны цагаан цуу ашиглавал хямд төсрөөс гадна, хор нөлөөгүй, суганы үнэрийг маш сайн дардаг.

Шүд цайруулахад
2 халбага усанд 1 халбага алимны цагаан цуу хийж амаа зайлвал шүдэн дээр тогтсон өнгөр арилах боломжтой.

Хөлний эмчилгээнд
Алимны цуунд хөлөө арван минутын турш дэвтээгээд дараа нь усаар сайтар зайлж угаагаад, хөлний эвгүй үнэртээ Баяртай гэж хэлээрэй!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу