Амин дэмээр баялаг цэцэгт байцаагаар хийх САЛАТНЫ жорууд

946
Амин дэмээр баялаг цэцэгт байцаагаар хийх САЛАТНЫ жорууд

        Антиоксидантаар баялаг цэцэгт байцааг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь ямар ашиг тустай вэ? Бусад хүнсний ногооноос илүү С амин дэмийг ихээр агуулдаг учир дархлааг дэмжихээс гадна хорт хавдраас урьдчилан сэргийлж, зүрхний судас нарийсах, цусан дахь сахарын хэмжээг багасгах зэрэг ашиг тус ихтэй.

Мөн холестерины хэмжээг багасгаж, хоол идэх дуршлыг бууруулдаг ажээ. Тиймдээ ч үүнийг хүнсний ногооны хаан хэмээн нэрлэдэг байх. Энэ мэт олон талын ашиг тустай ногоог хүнсэндээ нэвтрүүлж, төрөл бүрийн хоолондоо шим тэжээл нэмье.

Цэцэгт байцаагаар бид зөвхөн шөлтэй хоол төдийхөн л хийдэг шүү дээ. Тэгвэл цэцэгт байцаагаар хийх хоолны нэр төрлийг тань нэмэгдүүлж, гурван салатыг санал болгож байна. 

ОРЦ:

  • 1 ш ногоон өргөст хэмх
  • 2 аяга жижиг улаан лооль (том хэрчиж бэлтгэсэн)
  • 3 аяга цэцэгт байцаа (том хэрчиж бэлтгэсэн)
  • 3 ш ногоон сонгино
  • 1 аяга тараг
  • Давс, хар перец

ХИЙХ АРГА

1. Ногоонуудаа угааж цэвэрлэнэ.

2. Өргөст хэмх, ногоон сонгино, улаан лооль, цэцэгт байцаа зэргээ ижилхэн хэмжээтэй буюу томхон хэрчиж бэлтгэнэ.

3. Үүн дээрээ элдэв амтгүй цэвэр таргаа хийгээд давс, хар перец зэргээр амтална. Ингээд л нэг төрлийн цэцэгт байцаатай салат бэлэн боллоо.

САЛАТ 2

ОРЦ:

  • 450 гр цэцэгт байцаа
  • 3 хумс саримс
  • 1 х/х нимбэгний шүүс
  • ½ ц/х оливын тос
  • 1 х/х гүнждийн тос
  • 1 ц/х гүнждийн үр
  • Давс, хар перец

ХИЙХ АРГА

1. Нэг саванд жижиглэн хэрчсэн саримс, нимбэгний шүүс, оливын болон гүнждийн тос, ½ гүнждийн үр зэргээ хийгээд хооронд нь сайтар холино.

2. Үүнийгээ давс, хар перецээр амтална.

3. Амталсан цэцэгт байцаагаа шарах шүүгээний хавтан дээр тараан тавиад, шарах шүүгээнд 20 минут хэртэй шарна. Ингээд амталсан цэцэгт байцааг ямар ч төрлийн хоолонд хачир болгон хэрэглэж болно.

САЛАТ 3

ОРЦ:

  • 1 том цэцэгт байцаа
  • 2 урт хэрчим бэкон
  • ¼ бөөрөнхий сонгино
  • ½ улаан лооль
  • ½ улаан чинжүүн амтлагч
  • 2 х/х бүйлс самар

Амтлагчинд:

  • ½ саримс
  • ¼ оливын тос
  • 2 ц/х алимны цуу
  • ½ улаан лоолийн дотор хэсэг
  • Давс, хар перец

ХИЙХ ДАРААЛАЛ

1. Цэцэгт байцаагаа угааж цэвэрлээд идэх хэмжээгээр хэрчээд буцлам халуун усанд 3-4 минут чанана. Хэт болгож нялцайлгалгүйгээр аваад шүүнэ. Улаан лоолио хэрчиж бэлтгэнэ.

2. Бэконоо томхон хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавганд бага зэргийн оливын тос хийгээд жижиглэн хэрчсэн сонгиноо хийн хуурна. Шаргалтаад ирсэн сонгино дээрээ бэконоо хийгээд шаргалттал нь хуурч авна.

3. Улаан лоолийн гаднах хальсыг хуулж аваад доторх зөөлөн хэсэг дээр нь маш жижиг хэрчсэн саримс, алимны цуу, оливын тос, давс, перец зэргээ хийгээд сайтар холино.

4. Том саванд цэцэгт байцаа, шарсан бэкон, хэрчиж бэлтгэсэн улаан лооль, сонгино, улаан чинжүүн амтлагч, бүйлс самар зэргээ хийж холиод дээрээс нь амтлагч соусаа хийнэ. Ингээд таваглахдаа дээр нь гриллдэж шарсан тахиа болон салмон загас тавьж өгч болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу