АМТАТ ЖОР: Байцаа тунатай талх, авокадо, улаан лоольтой шарсан өндөг

1308
Байцаа тунатай талх, авокадо, улаан лоольтой шарсан өндөг хийж идээрэй

Орц (1 хүний порц):

  • 1 зүсэм талх
  • 2-3 байцааны навч
  • 20 гр орчим лаазалсан туна
  • Бага зэрэг майонез
  • 2 өндөг
  • 1/2 авокадо
  • 1/4 улаан лооль
  • 1 том халбага сүү
  • 1/2 том халбага ургамлын тос
  • Давс
  • перц

Хийх заавар:

1. Талх шарагчид талхаа шарна. Байцаагаа маш нарийхан хэрчинэ. (Байцаагаа томоор нь барьж байгаад үрүүлд үрвэл гоё нарийхан болно.) Тунаныхаа шүүсийг шүүнэ.
2. Шарсан талхан дээрээ жижиг халбага хүрэхгүй майонез түрхээд байцаагаа овоолон, дээрээс нь ахин бага хэмжээний майонез түрхээд туна загасаа тараан тавиад талх маань бэлэн.
3. Аяганд өндөг сүүгээ хийн зуурна. Жижиглэн хэрчсэн авокадо, улаан лоолио нэмж хутгаад давс перцээр амтална.
4. Хайруулын тавгандаа тосоо халаан, өндөгний зуурмагаа хүчтэй гал дээр хурдан хурдан хутган шарна. Өндгөө дутуу болгоод, галаа унтраана. Халуун хайруулын тавагны илчинд өндөг нь болоод ирэнгүүт гаргаж таваглана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу