АМТАТ ЖОР: Хонины сүүлээр САЛО хэрхэн хийх вэ?

8213
salo-02
Хонины сүүлээр САЛО хэрхэн хийх вэ?

    Оросын ард түмний хоол хүнсэнд САЛО гэх амталж, давсалсан гахайн өөх зүй ёсны нэр хүндтэй. Салоны тухай дуу хүртэл байдаг.Харин Монгол хонины сүүлээр сало хийж туршиж үзсэн нь нууц жороос…

ОРЦ:

  • -1кг хонины цэвэрлэсэн, бүрэн гэссэн сүүл
  • -300гр давс. Давсыг ихэднэ гэж битгий санаа зовоорой. Сүүл өөрөө хэмжээгээр давсыг уусгаж авна. Дараа нь илүүдлийг нь угаагаад хэрэглэнэ
  • -Хар перец
  • -лаврын навч
  • -корриандар
  • -сармис
  • -элсэн чихэр амлагчаар орно

Хийх арга:

Давс, хар перец, корриандараа хольж холимог бэлтгээд өөрийн хүссэн хэмжээгээр зүсэж бэлдсэн сүүлээ бүх талд нь наалдахаар бүрхэж, цэвэр шилэн савандаа өрж хийнэ. Савандаа хийгээд 1 цаг орчим амраана.

Энэ хугацаанд 500 гр ус, 150 гр давс, 100 элсэн чихэр, сармис, үрлэн хар перец, корриандар, лаврын навч хольж буцалган шингэн бэлдэнэ.

Шингэнээ савтай амталсан сүүлэн дэрээ хийж таглаад 5-7 хоног сэрүүн харанхуй газар хадгалаарай. Миний туршлагаар сармис их байх нь илүү амтлаг болдог.

Сайхан хооллоорой!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу