Гал тогооны хэрэглэлүүдээ ГАРААР чимэглэх үү…

731
Гал тогооны хэрэглэлүүдээ ГАРААР чимэглэх үү...

Эзэгтэй та гал тогооны эдлэл хэрэглэлүүдээ өөрийн гараар чимэглэн, дахин давтагдашгүй өнгө төрхийг бүрдүүлмээр байна уу? Тийм бол декупаж урлалыг хэрхэн хийх энгийн дарааллуудыг энд санал болгож байна.

Давс, элсэн чихэр, амтлагч зэргээ хийчихдэг жижиг саваа хэрхэн өнгө үзэмжтэй болгох талаар хүргэж байна. 

Хэрэглэх болох материал:

  • Акрилкан будаг
  • Тараган цавуу
  • Зурагтай сальфетка
  • Багс
  • Өнгө, үнэргүй лак

Эхлээд чимэглэхийг хүссэн савныхаа гадаргыг сайтар цэвэрлэнэ. Ингээд акрилкан будгаар гадаргууг давхарлан будаарай.

Акрилкан будаг хатсаны дараа тараган цавуугаа нэгэн жигд түрхэнэ.

Декупаж урлалд гоёмсог зураг, хээ, дүрслэл бүхий сальфеткан цаасыг ашигладгийг уншигчид маань андахгүй биз ээ. Хээ, дүрслэлийг үлдээн сальфетканы бусад хэсгийг цэвэрхэн урж авна. Харин хайчилбал ирмэг маш тод гардаг тул зориулалтын хээ мэт уусгахын тулд гараар урж авдаг. Ингээд хатаж амжаагүй тараган цавуун дээрээ хээтэй сальфетканыхаа хээг нь тааруулан наана. Жигд, хумирч хуйлруулахгүй маш цэвэрхэн наагаарай.

Ингээд гадаргууг 30-40 удаа давхарлан лакдсанаар яг л шаазан мэт харагдах таны декупаж урлал бэлэн боллоо. Та туршиж үзэхээр шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье, бүсгүй минь!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу