Гар алга загатнах нь ямар учиртай бэ?

14700

Заримдаа таны гарын алга загатнаж, сонин мэдрэмж төрдөг үү? Харин аль гарын алга загатнаж байгаагаас хамаарч өөр өөр зүйлсийг зөгнөж байдаг аж. Ингээд хамтдаа баруун болон зүүн гарын алга загатнавал ямар учиртай болохыг олж мэдэцгээе.

Баруун болон зүүн гарын алга загатнах нь ямар учиртай вэ?

1. Баруун алга загатнах

Баруун гарын алга загатнах нь олон утгыг илэрхийлдэг. Ихэвчлэн сайн утга санааг агуулж, аз хийморь, эд баялгийг дууддаг байна.

Хэрэв баруун алга тань үргэлж загатнаад байвал цалингаа нэмүүлэх, санхүүгийн эрх чөлөөг мэдрэх, мөнгө олох зэргийг зөгнөдөг. Баруун алга загатсанаас 2-3 хоногийн дараа та мөнгөтэй болох аж.

Үүнээс гадна хайртай дотны хүмүүстэйгээ ойрын хугацаанд уулзаж, удаан уулзаагүй хүмүүсийн барааг харж, аз жаргал, баяр хөөрийг мэдрэх магадлал өндөр байдаг.

Мөн удахгүй чухал шийдвэр гаргахыг зөгнөх нь бий.

2. Зүүн алга загатнах

Зүүн алга загатнах нь 2 утгыг илэрхийлдэг байна. Үүнд:

Энэ нь таагүй уулзалт, хэрүүл маргаан, бухимдал зэргийг зөгнөдөг бөгөөд аль болох болгоомжтой байж, уураа барин, ухаалаг байхыг зөвлөдөг аж.

Зүүн алга загатнах нь мөнгөө алдах, буруу зүйлд хөрөнгө оруулах, алдаа гаргахыг сануулж, танд өгч буй дохио билээ. Энэ тохиолдолд аль болох ухаалаг байхыг хичээж, хянамгай байх нь таныг гарч болох эрсдлээс сэргийлэх юм.

Гэхдээ та баруун гарын алга загатнасан учраас мөнгө өөрөө ороод ирнэ гэж огт бодож болохгүй. Мэдээж зүгээр сууж байхад мөнгө орж ирнэ гэдэг утгагүй хэрэг бөгөөд та өөрөө зүтгэснээр илүү их мөнгө олж, азтай байхыг илтгэж байгаа гэдгийг сайтар ойлгоорой. Мөн зүүн алга загатналаа гээд хамаг мөнгөө алдах нь гэж шаналж суух биш илүү ухаалаг, хянамгай байх хэрэгтэй юм шүү.

Гарын алга загатнахыг анагаах ухааны үүднээс тайлбарлавал:

Янз бүрийн байдлаар нүд, алга, ул тохой гэх мэт олон эрхтэнүүд загатнах нь элбэг. Энэ нь ямар өвчний илрэл болох нь хүн болгон мэддэггүй. Тэгвэл гарын алга загатнах нь элэг болоод нойр булчирхай, мэдрэлийн эсэд өөрчлөлт орж байгаагын илрэл байх нь.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу