Герпес буюу Хомхойг ГАНЦ өдрийн дотор эмчлэх 6 арга

11933

Хомхой долоох буюу герпес вирус гэж юу вэ?

Хоол идсэний дараа амаа арчихгүй гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Бидний ярьдаг хомхой нь энгийн буюу уруулын, бэлэг эрхтний гэсэн 2 янз байдаг.

Хомхой долоох гэдэг нь герпес хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Герпес вирусын тухай Гиппократ анх удаа тайлбарлан бичсэн байдаг. Грекийн “мөхлөө” шимэгч гэсэн үгнээс гаралтай эсийн дотоод дахь шимэгч нь бидний мэдрэлийн зангилаанд нэвтрэн ордог байна.

Энэ шимэгч нь илрэх цагаа олон сар, жилээр анаж байдаг. Энэ вирус хүний биед унтаа буюу идэвхигүй байж байгаад хүнийг даарсан, ядарсан, биеийн болон сэтгэл санааны стресс, дархлаа буурсан үед ил гарч өвчлүүлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гарагийн хүн амын 90 хувь нь хомхой долоох өвчний вирусийг өөртөө тээж явдаг байна.

ХОМХОЙН ШИНЖ

-Уруул орчимд нэг буюу хэд хэдэн цэврүү гарна. Зарим үед завьжны дотор талаар ч гарч болно.

-Хөндүүр, эмзэглэлтэй

-Цэврүү орчмын арьс улайсан байна

-Бохир бол халдвар орж цэврүү идээлж болно

-Цэврүү хатаж шардуу өнгөтэй тав үүсч хатаж эдгэрнэ. Ойролцоогоор 7 хоногийн дотор эдгэрнэ. Оношлогоог энгийн хүмүүс ч оношлож чаддаг.

ЭМЧИЛГЭЭ

Бид та бүхэнд герпес вирусын халдварыг 1 өдрийн дотор эмчлэх ардын эмчилгээний 6 төрлийн аргыг танилцуулж байна.

1. Сүү.

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой.

2. Устөрөгчийн хэт исэл буюу перекись.

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.

3. Сармис

Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү.

4. Гааны навчны эфирийн тос

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

5. Зуун наст

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхэнэ. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавина.

6. Мөс.

Энэ хэтэрхий энгийн арга юм шиг санагдаж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно.

Эдгээр аргуудыг хэрэглэснээр та дахин хомхой долоохоос айж санаа зовох зүйлгүй болно.

СЭРГИЙЛЭЛТ

Хамгийн гол нь биеийн эсэргүүцэл буюу дархлааг сайжруулах хэрэгтэй. Дархлаа сайн бол хүн ямар ч өвчнийг дарж эрүүл явах боломжтой. Хоол унд, хувцас зөв тохируулан, ажил амралтын дэглэмтэй байх.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу