Гэрийн нөхцөлд хийх тахианы цээж махан шорлог

1992
tseej-mah-shorlog-01
Гэрийн нөхцөлд хийх тахианы цээж махан шорлог

   Амралтын өдрөө хайртай дотны хүмүүстэйгээ ая тухтай өнгөрүүлэхэд хамгийн чухал нь хоол байдаг. Гэртээ болох зуслан дээрээ амтат тахианы махан шорлог хийж идэх жороос хүргэж байна. 

ОРЦ:

  • Тахианы цээж мах
  • сонгино
  • сармис
  • грилл амтлагч
  • соу соус
  • кетчуп

Хийх арга: 

  • Эхлээд тахианы цээж махаа шоо дөрвөлжин хэрчээд үүн дээрээ сонгино, сармис, грилл амтлагч, соу соус, кетчупээ хийж холих. Ингээд нэг цаг амраана.
  • Амрааж амталсан мах аа шорлоно. Та өөрийн хүссэн дурийн ногоогоо махны хамт сөөлжлөн шорлоорой.
  • Шарах шүүгээг 180 градуст сэнстэй тохиргоон дээр нь халаагаад, листээ тослоон шорлосон махнуудаа нэг эгнээ болгоод өрнө.
  • Ингээд шарах шүүгээнд 20-30 минут шараад, Грилл амтлагчаараа дахин мах аа амтлаад, дахин 10 минут шарна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу