Жирэмслэлт халдварладаг болохыг тогтоожээ

831
jiremslelt
Жирэмслэлт халдварладаг болохыг тогтоожээ

Америкийн Социологийн Нийгэмлэгийн сэтгүүл 2014 онд “халдвартай” гэх гарчиг бүхий нийтлэл хэвлүүлжээ. Тус нийтлэлд 10 жилийн туршид (1990-ээс 2000 он хүртэл) судлаачид 1,720 эмэгтэйг ажигласны үр дүнд нэгэн сонирхолтой хандлагыг илрүүлсэн талаар онцолсон байв.

Хачирхалтай нь туршилтын төгсгөлд тэдгээр эмэгтэйчүүдийн 50-иас илүү хувь нь жирэмсэн болсон байжээ. Үүний гол учир нь хүүхэдгүй эмэгтэйчүүд найзыгаа жирэмсэн болмогц тэднийг даган жирэмсэн болох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн байгаа хүнтэй холбоотой эмэгтэйн үр тогтоох чадвар нь нэмэгддэг аж.

Түүнчлэн, эмэгтэй хүн дараах жирэмсэн эхийг харснаар жирэмсэн болох хүсэл нь улам нэмэгддэг байна. Найз бүсгүй нь хүүхдээ арчилж байгааг хараад өөрөө ч бас тэгж чадна гэсэн итгэлтэй болдог.

Найзууд нь ээж болж байгааг хараад өөрөө тэднээс хоцрохвий гэсэн айдас түүнийг улам илүү дотроос хатгадаг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу