Хайрын харилцаандаа ДАРХЛАА тогтооё

455
hair
Хайрын харилцаандаа ДАРХЛАА тогтооё

Салъя, чамд хайргүй болсон… гэх  зүрх зүсэм үгсийг хэн ч мэддэггүй байсан бол, Гэвч хайр хаашаа ч юм холдон одож, гэр бүл салж сарнин, хоёул туулж босгосон амьдралаа нураах нь юутай гачлан.

Тэгвэл хорвоогийн жамаар үхэл л салгахаас нааш биесээсээ холдож эс чадах гагнагдсан сэтгэл гэж бас бий. Хайрын харилцаагаа үргэлж тордон, өнгө оруулж, асуудлын гаргалгааг олоход тань туслах “ЗӨВЛӨМЖ”-өөс хүргье. 

Хайр хөлтэй юу?
Магадгүй хайр хөлтэй. Учир нь хүний төрөлх зан чанар бол гоо сайхныг эрж хайж, гоо сайханд тэмүүлэн татагдаж, гоо сайхныг өөрийн болгох шунал хүсэл юм. Тиймээс л хэзээ ч хувиршгүй хэмээн гал халуунаар мэдэрч байсан сэтгэл хүйт даан дахин тэр хүнийг сэтгэлдээ багтааж чадахааргүй болсон мэт жиндэх нь ч бий. Хайрыг хажуудаа аргамж. Аргамжиж байгаа нь энэ гээд дур зоргоороо аашилж, атгадаг эхнэр нөхрүүд цөөнгүй. Энэ нь харин ч эсрэгээрээ хайрыг хөөж, дурлалт хосынхоо сэтгэлийг нь сэвтүүлж орхидог. “Сэтгэл нь энд байхад, бие нь хаа холдох билээ” гэгчээр ойлголцлоо улам сайжруулах алхмуудыг хийж байгаарай.

Зүрх сэтгэлгээ чагна
Хайр нэг л мэдэхэд ирдэг. Баярлан хөөрч угтан авахаасаа өмнө эрэгтэй эмэгтэй хэн хэн нь хайр гэх энэ том хариуцлагыг хүлээж авахдаа бэлэн эсэхээ өөрөөсөө асуу. Хэт хөнгөн сэтгэлээр хандсанаар шархалсан зүрхний бүтэлгүй хайрын дуутай үлдэхийг хэн хүсэх билээ. Зүрх сэтгэлээ дагаж энэ хайрыг хүлээж авахаар шийдсэн бол тэр шийдвэртээ үнэнч байхын тулд чамаас юу шаардагдахыг тооцож ч болно. Учир нь чи ямар ч үед хайраас урвахад өөрөө өөрийнхөө эсрэг маш том гэмт хэргийг хийсэнтэй дүйцэх сэтгэлзүйн эмгэгийг тусах болдог.

Тэс өөр хүмүүс
Бүх зүйл өөрчлөгддөг. Олон жил хамт амьдарсан нэгнээ танихгүй болох үе ч заримдаа бий. Хайргүй болдог шалтгааны нэг нь хосууд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байдагтай холбоотой. Эсвэл магадгүй та өөрөө ч танихын аргагүй өөрчлөгдсөн байж болно. Хайртай хүний чинь зарим нэг сул тал таны үзэн яддаг зүйл болсон байж ч магад. Түүнийг буцааж авчрахын тулд түүнтэй ярилцаж, юунаас болж байгааг олж мэд. Хэрэв таны зан араншин үүнд буруутай бол өөрийгөө өөрчлөхийг хичээ.

~Хайрын харилцаандаа ДАРХЛАА тогтооё~

Тэр өөр хүнтэй болсон
Сэтгэлээ буруулсан шалтгааны цаана өөр хэн нэгэн байх нь цөөнгүй. Та магадгүй тэр өөрчлөгдсөнөөс, өөр хүсэл мөрөөдөл, хөндий байдал даамжирснаас тэр нэгэнт өөр хүнтэй болжээ. Нөгөө талаар бат бөх харьцаандаа сэтгэл хангалуун байдаг ч хайр санамсаргүй ирдэг. Энэ учрал нь хамт ажилладаг хүн, эсвэл эртний найз хэн байх нь цөөнгүй. Хайртай хүнээ хэн нэгэнд алдаж байгааг харах амаргүй байх нь мэдээж. Иймэрхүү хайрын гурвалжинд хэн нэг нь сэтгэлийн шархгүй үлдэх нь ховор. Хэрэв хайртай хүн чинь нэгэнт л сэтгэлээ буруулж өөр хүнтэй болсон бол үүнийг хүлээн зөвшөөрч, түүнийг явуулах хэрэгтэй.

Тэр уйдсан
Тэр нэгэнт хайргүй болсон гэж хэлсэн бол танаас уйдсан гэсэн үг. Удаан хамт амьдарсны дараа хосууд бүх зүйл ном журамдаа орж, харьцаа нь бат бөх болсон гэж тайвширдаг. Харьцаагаа нэгэн хэвийн уйтгартай болгодог. Ялангуяа хамт амьдардаг хосууд нэг нэгнийхээ үйлдэл, үг яриаг хүртэл таамагладаг болно. Хамтдаа сэрж, ажилдаа явцгааж, өдөр нь бие биетэйгээ утсаар ярина. Дараа нь гэртээ ирж, оройн хоолоо идээд, үдшийг телевизороо үзэж өнгөрөөнө. Бие биеэ үргэлж хажууд байна гэдгийг мэдрэх нь хамгийн сайхан нь. Харин энэ бүхэн өдөр болгон давтагдаад ирэхээр уйтгартай санагдаж ч болох талтай. Нөгөө талаар хэн нэгэнд нь залхмаар санагдаж, урьдын халуун дотно байсан үеийг өөрийн эрхгүй үгүйлэхэд хүргэнэ.
Нэгэн хэвийн уйтгартай байдалтай тэмцэхийн тулд харьцаандаа шинэ агаар оруулах хэрэгтэй. Тухайлбал түүнийг хоолоо хийж, зурагт үзнэ гэсэн бодолтой гэртээ ирэх үед хамтдаа гадуур гарч хооллоё гэж хэл. Хайртыгаа огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барь. Мөн дотно харьцаанд секс чухал гэдгийг бүү мартаарай. Секс хийхэд тохиромжгүй үе гэж байхгүй. Түүний хувьд бас л гэнэтийн бэлэг байх болно.

Та түүнийг тоохоо больсон юм биш биз?
Түүнийгээ хайр халамжаар дутаагаагүй гэж таныг бодож байхад тэр өөр зүйл бодож байж болно. Энд л хамаг учир оршдог. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд сэтгэлийг нь юу зовоож байгааг хэлэхээсээ илүү дотроо хадгалсаар байдаг. Тэднийг ойлгоход хэцүү гэдгийн шалтгаан энэ ч байж мэднэ. Өөрт чинь хэлэхгүй байгаа ч нэг л юм болохгүй байгааг та анзаарна. Тэр хүүхэд шиг тунирхуу болж гомдоллох нь ихэснэ. Гэхдээ түүнийг хамгийн жаргалтай хүн болгох эсэх нь танаас хамаарна. Түүнийгээ хайрлаж халамжил.

Хайрын харилцаагаа үргэлж, тордон өнгө оруулж байгаарай

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу