Хүнсэндээ ЦАГААН ГАА түлхүү хэрэглээрэй…

3777
tsagaan-gaa-01
Хүнсэндээ ЦАГААН ГАА түлхүү хэрэглээрэй...

Манайхан ЦАГААН ГААГ хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн  энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг.

Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог.

Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжихийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.

Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увдисыг илүү таньж мэдсэнийх байх.

tsagaan-gaa-02
Цагаан гааны ач тус маш их юм

Цагаан гааны ач тус

  • 1. Өндгөвчийн хорт хавдрын эмчилгээнд
  • 2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлэхэд
  • 3. Жирэмсний эрт үеийн хордлогод
  • 4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрахад
  • 5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
  • 6. Шар хөөрхөд
  • 7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
  • 8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
  • 9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах
  • 10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна

Цагаан гааг хэрхэн хэрэглэх вэ…

Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэдэг ч цайнд хийж уувал илүү хялбар.Өөрийн хүссэн хэмжээгээр гаанаас тасалж аваад 10-20 минут буцалгаад шүүж зөгийн бал нимбэгийн шүүстэй хольж ууна. Өдөрт 0,5—1,0 граммаар хэрэглэж байхад тустай.

Мөн 1 литр усанд 10 грамм цагаан гаа хийж буцалгаад ваннтай усанд хийж орвол ядаргаанд тустай гэдэг. Цагаан гааг халуун усаар зуураад, толгой, нурууны өвчин намдаах, гэмтэл, шөрмөс сунах зэрэг өвчний үед хэрэглэдэг.

 

Эмчилгээний зорилгоор хэрэглэх:

Хятадын уламжлалт эмчилгээнд олон зүйлийн эмийн найрлагад цагаан гааг оруулж хэрэглэсээр ирсэн ба Африк тивийнхэн, баруун индианчууд янз бүрийн өвчнийг эмчилж энэ ургамлын үндсийг хэрэглэсээр иржээ.

Грекийн эмч Гален цагаан гааг биеийг цэвэршүүлэх, тэнцвэржүүлэх зорилгоор хэрэглэж байв.Хятадууд цагаан гааг ходоод өвдөх, суулгах, дотор муухайрах, урвах тахал багтраа, зүрхний өвчин уушгины өвчнүүд, шүд өвдөх, хэрэх өвчний үеүдэд хэрэглэсээр ирсэн байна.

Мөн Энэтхэгийн Аурведийн эмчилгээнд цагаан гааг ходоод гэдэсний ажиллагааг сайжруулах, суулгахыг дарах, цэр ховхлох, захын цусны эргэлтийг сайжруулах, үрэвсэл дарах, хаван хөөх мэтэд мөн хэрэглэсээр ирсэн.

Америкт ч бас машин тэрэг, нисэх онгоц, усан онгоцонд суух үед гардаг дотор муухайрах, бөөлжих тохиолдлыг давахын тулд өргөн хэрэглэдэг

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу