Хүүхдэд ном унших дадал суулгах ЗӨВЛӨМЖӨӨС

1639
Хүүхдэд ном унших дадлыг хэрхэн суулгах ЗӨВЛӨМЖ

    Хүүхдэд унших дадал зуршил суулгах нь бүр төрсөн цагаас нь эхэлнэ. Хүүхэдтэйгээ хамт тогтмол ном уншсанаар, хүүхэд унших таатай мэдрэмжийг сурахаас гадна, унших идэвхжүүлэлттэй болдог байна.

Гэсэн хэдий ч, хүүхэд бүр мэдээллийг өөрөөр боловсруулдаг. Зарим хүүхэд цаанаасаа унших дуртай байдаг бол, зарим хүүхэд тийм биш юм. Хүүхдэд багаас нь унших дадал зуршил суулгах ЗӨВЛӨМЖӨӨС танилцуулж байна.

Унших орон зай гаргах
Унших орон зай нь заавал том байх албагүй, эсвэл дүүрэн номтой шүүгээ байх ч албагүй. Хүүхдийнхээ унтдаг өрөөнд сандал, буйдан тавиад бяцхан булан гаргахад л болно. Өрөөний хамгийн гэрэлтэй орон зайг сонгоод нэг хоёр ном байрлуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд унших болон тав тух хоёрыг холбохыг сурна.

Өдөр бүр номтой нөхөрлүүлэх
Хүүхдээ анх гэртээ ирсэн өдрөөс л хүүхдээ уншигч болгон өсгөх боломжтой. Хүүхэд чангаар уншиж буй дуу авиан хэмнэлд хариу өгөхөөс гадна дулаахан тэврэлтэнд тайван таатай мэдрэмж авдаг. Өдөр тутамдаа хүүхэддээ ном уншиж өгснөөр хүүхэд орой бүр хүлээх зүйлтэй болж дадал зуршлын суурь тавигдана.

Хүүхдийнхээ урд унших
Ном, сэтгүүл, сонин аль нь ч байсан хүүхэддээ уншиж байгаагаа харуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд харсан зүйлээсээ суралцдаг. Тэр тусмаа уншихдаа таатай, баяр хөөртэй харагдвал, хүүхэд түүнийг таньдаг байна.

Номын сан руу аялах
Номын сан, номын дэлгүүр нь шинэ ном, зохиолч таньж мэдэх гайхалтай газар юм. Ялангуяа номын санд очих нь хүүхэд бусдын уншиж байгааг харж ажиглаж, өөртөө унших дадал зуршлаа хөгжүүлэх боломж юм.

Хүүхдээрээ унших зүйлийг нь сонгуулах
Хүүхэд голдуу өөрөө сонгосон номоо л унших хүсэлтэй байдаг. Хүүхдийнхээ насанд тохирсон ном, сэдэв сонгох бол, хүүхдийн булан руу дагуулж очоод өөрөөр нь номыг нь сонгуулахад л хангалттай.

Өдөр бүрийн амьдралдаа унших цаг гаргах
Уншина гэдэг зөвхөн сайн ном бариад суух биш юм. Энэ нь мөн өдөр тутмын амьдралын хэсэг билээ. Унших цаг нь гудамжны замын тэмдэг унших, дэлгүүрийн авах зүйлсийн жагсаалт, хоолны орц унших гээд дуусахгүй. Үүнийгээ унших цаг гэж нэрлээд хүүхэддээ илүү зугаатай цаг болгоорой.

Дуртай номыг нь дахин дахин уншиж өгөх
Нэг үлгэрээ дахин дахин уншихаас залхаж болох ч, хүүхэд үүнд дуртай байдаг байна. Хүүхэд өмнө уншихад анзаараагүй хэсэг, зургийг дахин олдог. Дахин дахин уншиж өгсөнөөр хүүхдэд сурсан шинэ үгээ номон дээрх үгтэй холбох боломж болдог байна. Яваандаа хүүхэд бүр тухайн номоо өөрт тань уншиж өгч эхэлнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу