Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн тоглолт эхэллээ. Нидерландын алдарт “Аяакс” клуб энэ жилийн тэмцээнд томоохон тэмцээнд бага оролцсон залуучуудаар багаа бүрдүүлж оролцож байгаа.
Тэднийг хэсгээсээ гарахад ч хэцүү хэмээн таамаглаж байсан бол тэд энэ хүртэл явж олныг гайхшруулсан юм.
Тэд алдарт “Реал Мадридыг” дараа нь Роналдо тэргүүтэй “Ювентус”-ыг буулган авсан бол энэ удаа Английн “Тоттенхэм”-ыг буулган авахад ойрхон байна.
Дөрөвдүгээр сарын 30-ны шөнө болсон эхний тоглолтод “Аяакс” английн багийг 1:0-ээр буулган авлаа. Тэд дараагийн шатанд шалгарч чадвал өөрийн багийг шинэ түүхийг бүтээж чадах юм.
Өнөөдөр буюу 5-р сарын 1-ний шөнө аваргуудын лигийн нөгөө тоглолт болох “Ливерпуль” болон “Барселона” багууд хоорондоо тоглох юм.
А.Чингэстэй