Жинхэнэ шөнийн хаантай танилц! Энэ бол Фурдик

622

Хаан ширээний тоглоом цуврал сүүлийн өдрүүдэд интернетийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж буй. Даваа гарагт цацагдсан “Гал мөсний дайн” анги энэ цувралын фенүүдийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Үүнээс үүдсэн ширүүхэн маргаан, мэтгэлцээн, мөн ирэх ангиудад юу гарах тухай таамгууд ар араасаа үүссээр л байна. Энэ их шуугианы гол баатруудын нэг бол яахын аргагүй, ТВ-ийн цуврал киноны түүхэн дэх хамгийн дуулиант бас “аймшигтай” эсрэг дүр  гэгдэж буй Шөнийн хаан юм.

Бид Хаан ширээний тоглоом цувралын гол дүрийн жүжигчидтэй эчнээ танил. Интернет тэр чигээрээ тэдний талаарх мэдээллээр дүүрээд буй. Харин Шөнийн хааны дүрд хувирсан жүжигчин хэн бэ?

Шөнийн хааныг Владимар Фурдик гэдэг бөгөөд тэрээр өдгөө 48 настай, Словак хүн юм. Фурдик мэргэжлийн орлон тоглогч, жүжигчин. Уг цувралыг бүтээгчдийн “Цагаан алхагчид” хэмээх нүсэр санааг бодит ажил болгоход түүний оруулсан хувь нэмэр асар их. Шөнийн хааны дүрийг 4-5 дугаар улиралд жүжигчин Ричард Брейк бүтээсэн ч үүнээс хойш Фурдик дүрийг шилжүүлэн авч жинхэнэ “гялалзуулсан” гэхэд хилсдэхгүй. Тэрээр цувралд жүжигчин, орлон тоглогч бас орлон тоглогчдын зөвлөхөөр 2014 оноос хойш ажиллаж буй гэнэ.

Тэрээр Thor: The Dark World, Skyfall, Sherlock Holmes: A Game of Shadows гэх мэт кинонуудын жижиг дүрүүд болон орлон тоглогчийн хэсэгт оролцож байсан ч хамгийн том дүр нь Шөнийн хаан. Хэдийгээр хаан маань цувралд ямар ч үг хэлдэггүй ч түүний дүр үзэгдэх төдийд үзэгчид болон дүрүүдийн зүрхэнд жинхэнэ шар ус хурдаг билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу