more

Social Media

Дуучин Т.Дэлгэрмөрөн охинтой боллоо

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, шинэ хүнээ хүлээн авсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа хуваалцжээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, …

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, шинэ хүнээ хүлээн авсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 цагт.

Миний сайхан буянт, бурхан багшийн ивгээлт үр минь буурал замбуутивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж, түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай. Амьдралыг минь бүтэн болгож, алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа” хэмээн бичсэн байна.

У.Түмэн-Өлзий

У.Түмэн-Өлзий

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн