Монголын “The Hu” хамтлагийн дуу АНУ-ын “ITUNES”-д нэгдүгээрт бичигдэж эхлэв

755

Монголын метал рок чиглэлийн “The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм.

Монголын рок хамтлаг “The HU” нь 2018 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь “хүн” гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр дууны клип нь “YouTube” дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. Тэдний “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь 7 сая хандалт авсан гэлээ.

Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу