Завхан аймагт 32 залуу бөх барилдуулж сумын начин цол олгоно

1033
zawhan-aimag
Завхан аймагт 32 залуу бөх барилдуулж сумын начин цол олгоно

Засгийн газрын тогтоолын дагуу Завхан аймгийн баяр наадам энэ сарын 10, 11-нд болно. Уг баяр наадмаар Улиастай суманд анх удаа цолгүй 32 бөхийн барилдаан зохион байгуулж, сумын начин цол олгохоор болжээ.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд зориулж 200 хүүхдийн гимнастик, 90 сурагчийн уран уншлага, сумдын цэцэрлэгийн багш нарын бүжгийн тоглолт зэрэг сонирхолтой үзүүлбэр бэлтгэж буй аж.

Тус аймгийн наадмын комиссоос “Миний Монгол 2025” төслийн хүрээнд бийрэн бичлэгийн сургалтад хамрагдсан багш нарын бичвэрүүдээр баяр наадмын талбайгаа чимж, наадамчдыг хоггүй цэвэр наадан, гялгар уутан тор, уут хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу