Замын цагдаагийн уулзвар энэ сарын 25-нд хаагдана

zamiin-tsagdaagiin-uulzwar
Замын цагдаагийн уулзвар энэ сарын 25-нд хаагдана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран мэдээлэл хийлээ.

Замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил 43 хувьтай явж байгаа юм байна. Гүүрэн гарцад нийтдээ 96 тулгуур багана хийх ёстойгоос одоогийн байдлаар таван багана дутуу байгаа аж.

Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпын гудамжны замыг өвлийн улиралд түр хугацаагаар нээгээд байсан билээ. Тэгвэл замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тус замыг энэ сарын 24-ний шөнөөс эхлэн хаахаар болжээ. Тодруулбал, Нарны замын хөдөлгөөн шууд явж, Натурын уулзвараас Шангрила зочид буудал хүртэлх зам нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа.

teewriin-tsagdaagiin-alba

Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран мэдээллээ /2019-03-20/

Үндсэн гүүр нь 477 метр урттай баригдана. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 25 гэхэд гүүрээ нээнэ. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой” Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра хэллээ.

Мөн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хэлэхдээ “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтэй холбогдуулан Олимпын гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны гуравдугаар сарын 24-ний ням гаригийн шөнөөс эхлэн хаах арга хэмжээг авч байна.

Өөрөөр хэлбэл, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн зам /Олимпын гудамж/-ыг хааж, Нарны замаас Олимпын гудамж, Олимпын гудамжнаас Нарны зам уруу эргэх боломжгүй болох юм.

Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцоно уу