“Замын-Үүд” боомтод халдваргүйжүүлэлт, хамгааллын дэглэмийн зөвлөмж өглөө

508
zamiin-uud-boomt
“Замын-Үүд” боомтод халдваргүйжүүлэлт, хамгааллын дэглэмийн зөвлөмж өглөө

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

~“Замын-Үүд” боомтод халдваргүйжүүлэлт, хамгааллын дэглэмийн зөвлөмж өглөө~

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүрэг чиглэл өгчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу