М.Анхцэцэг хүндийн өргөлтөд эргэн ирлээ

743
anhtsetseg
М.Анхцэцэг хүндийн өргөлтөд эргэн ирлээ

Хүндийн Өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нинбо хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн билээ.

28 орны 226 тамирчид хүч чадлаа сорин өрсөлдөж байгаа уг дэлхийн хүчтэнүүд бүгд зодогложээ.

Уг тэмцээнд Монголоос дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпын наадмын долдугаар байрын шагналт,

Монголын хүндийн өргөлтийн түүхэнд шинэ хуудас нэмсэн ОУХМ М.Анхцэцэг 81 кг жинд оролцож, огцом болон түлхэлттэй өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр амаржсанаасаа хойш анхны тэмцээндээ орж буй нь энэ юм. Драмын театрын жүжигчин Б.Золжаргалтай гэр бүл болж бяцхан хүүгийн ээж болсон билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу