НОБГ-ын gлба хаагчид БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

1042
alba-haagchid-solongos-surgaltad-hamragdaw
НОБГ-ын gлба хаагчид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

НОБГ-ын алба хаагчид БНСУ-ын Сөүл хотын Гал түймэр, аюул ослоос урьдчилан сэргийлэх төвд сургалтад хамрагдаж байна. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 14 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид уснаас болон өндрөөс аврах, гал түймэр унтраах, утаат орчинд эрэн хайх ажиллагаа зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу